Вашингтонд болж байгаа цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцогчид дөрвөн жилийн хугацаанд цөмийн материалд тавих хяналтыг чангалахаар тохиролцсон юм. Уулзалтын төгсгөлийн баримт бичигт цөмийн материал террористуудын гарт орохоос сэргийлэхэд улс хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэжээ. Цөмийн аюулгүй байдлын салбарт МАГАТЭ болон НҮБ чухал үүрэг гүйцэтгэж байгааг батлав. Дээд хэмжээний уулзалтын мэдэгдэлд оросын санаачилгыг тусгасан байна. Тухайлбал цөмийн терроризмын үйл ажиллагаанаас сэргийлэх конвенцийн ач холбогдлын тухай юм. Дээд хэмжээний уулзалтад Орос, АНУ зэрэг 47 орны удирдагч, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Ерөнхийлөгч Д.Медведев Вашингтонд болсон уулзалтыг өндөр үнэлж, “бэрхшээлтэй асуудалгүй, оролцогчид нь өнөөгийн нөхцөл байдлыг ийнхүү санал нэгтэй дүгнэж байсан дээд хэмжээний уулзалтыг санахгүй байна” хэмээн тэмдэглэсэн юм.