Хятадын баруун хойд хэсгийн Цинхай мужид хүчтэй газар хөдөлсний уршгаар өнөөдөр дор хаяж 400 хүн үрэгдэж, 8 мянган хүн шархадсан байна. Энэ тухай Франс пресс агентлаг хятадын телевизийн мэдээллийг иш татан уламжилжээ. Цегу хотоос холгүй 7 хүртэл баллын хүчтэй газар хөдөлж, барилгын 85 гаруй хувь сүйджээ. Олон хүн барилгын нурангинд дарагдсан байна. Тусгай техник байхгүй тул Хятадын армийн цэргүүд нурангийг гараар зайлуулж байна. Газар дор сул донсолгоон байнга давтагдаж байгаа тул хүмүүсийг аврахад саадтай байна. Хятадын Сычуань мужид 2008 оны 5-р сард сүүлийн 10 жилд хамгийн хүчтэй газар хөдөлсөн юм. Тэр үеэр 87 мянга гаруй хүн амь үрэгджээ. Гамшгийн газар шуурхай ирж, гэмтэж бэртсэн хүмүүст идэвхтэй тусалж байсан Оросын Онц байдлын яамны аврагчдад нутгийн оршин суугчид онцгой талархасан юм.