Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Авилгатай тэмцэх үндэсний стратегийн тухай, 2010-2011 онд авилгатай тэмцэх Үндэсний төлөвлөгөөний талаарх зарлигт гарын үсэг зурлаа. Кремлийн хэвлэлийн алба энэ тухай лхагва гаригт мэдэгдэв. Эдгээр баримт бичиг нь нийгэмд байгаа авилгын үндсэн шалтгааныг арилгах, мөн цаг хугацааны шаардлгагыг харгалзан бодитой болгох ёстой хөтөлбөр юм хэмээн хэвлэлийн албанаас уламжиллаа. Энэ зарлигаар Орос улсын ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн, ерөнхийлөгчийн дэргэдэх авилгатай тэмцэх асуудал эрхэлсэн тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга жилд нэг удаа орос улсын төрийн тэргүүнд 2010-2011 онд авилгатай тэмцэх Үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтйн явц, мөн энэ үйл ажиллагааг сайжруулах саналын талаар илтгэх ёстой юм.