Оросын эдийн засагт гадаадын тухайлбал америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд авилгын асуудлыг шийдэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Д.Медведев Вашингтонд Брукингийн хүрээлэнд улс төр, бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа холбогдох мэдэгдэл хийлээ. “Бидэнд эдийн засагт хийх зүйл их байна. Хөрөнгө оруулалтын тухайд шүүхийн ажлыг дээшлүүлж, авилгын асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид өөрсдийн бэрхшээлтэй асуудлыг харж байгаа, манай түншүүд ялгаагүй өөрсдийнхийгөө харах хэрэгтэй” гэж Д.Медведевийн хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан мэдээлэв. Д.Медведев хоёр орны эдийн засагт хөрөнгө оруулахад таатай орчин бүрдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Орос улс ДХБ-д элсэхэд Москва АНУ-ын засаг захиргааны дэмжлэгэд найдаж байгааг Д.Медведев онцлон тэмдэглэсэн юм. “Энэ асуудлаарх АНУ-ын өнөөгийн засаг захиргааны байр суурьт ихээхэн найдаж байна” гэж ерөнхийлөгч хэллээ. Орос улс ДХБ-д элсэхэд дэмжинэ хэмээн Барак Обама бүр 2009 онд амласныг тэрээр сануулав. “Харамсалтай нь одоохондоо ямар нэг үр дүн байхгүй байна” гэж тэрээр хэллээ. “ДХБ-д шуурхай, шинээр элдэв шаардлага тавилгүй элсүүлэх ёстой” гэж Д.Медведев онцлон тэмдэглэсэн байна.