Киргиз хойд, өмнөд хэсэгт хуваагдах эрсдэл бодитой, тус улс одоо иргэний дайны ирмэгт байна. Д.Медведев Вашингтоны Брукингийн хүрээлэнд улс төр болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа холбогдох мэдэгдэл хийээ. “Киргиз задарч, хойд, өмнөд хоёр хэсэгт хуваагдах эрсдэл бодитой. Одоо Киргиз иргэний дайны ирмэгт байна. Киргиз байгаа хүчээ шавхан киргиз үндэстэн, киргизийн ард түмэн, киргизийн хувь заяаны өмнө хүлээсэн хариуцлагаа ухаарах ёстой” Д.Медведевийн хэлснийг ИТАР-ТАСС агентлагт дамжууллаа. Орос улсын ерөнхийлөгчийн хэлснээр байдал дордвол Киргизд хэт даврагчид түрэн орж, тус улс хоёр дахь Афганистан болно. Киргизд 4-р сарын 6-нд болсон олон нийтийг хамарсан цуглаан, дараагийн өдөр нь нийт улсыг хамарсан юм. Сөрөг хүчин болон хууль сахиулах байгууллагын хооронд гарсан мөргөлдөөний улмаас 82 хүн үрэгдэж, 1500 гаруй хүн шархаджээ. 2005 оны “Алтан зул хувьсгалаар” засгийн эрхэнд гарсан ерөнхийлөгч Курманбек Бакиев Бишкекээс явж, сөрөг хүчин түр засгийн газрыг байгуулсан юм.