Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Вашингтонд болсон цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт амжилттай дууслаа хэмээн мэдэгдэв. Д.Медведев Вашингтоны Брукингийн хүрээлэнд улс төр, бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа холбогдох мэдэгдэл хийв. "Ямар ч бэрхшээлгүй, оролцогчид нь өнөөгийн байдлыг  ийнхүү санал нэг дүгнэж байсан дээд хэмжээний уулзалтыг би санахгүй байна. Эдийн засгийг хэлэлцэж, дэлхий хямарлыг даван туулах арга замын талаар яриагүй. Дээд хэмжээний уулзалтад танилцуулсан асуудал нь ямар ч улсад бодит аюул занал, сорил болж байгаа юм " хэмээн Д.Медведевийн хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан мэдээлэв. Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтын төгсгөлд баталсан  төгсгөлийн мэдэгдэл, үйл ажиллагаан төлөвлөгөөгөөр улс орон  цөмийн материалыг  террористуудын гарт оруулахгүй байх, цөмийн аюулгүй байдлын салбарт сайн дураар алхам хийхээ мэдэгдсэн юм. Дээд хэмжээний уулзалтын баримт бичигт оросын санаачилгыг тусгажээ. Цөмийн аюулгүй байдлыг биечлэн хангах тухайд хууль эрхийн гол хэрэгсэл болж байгаа, Орос улсын санаачилгаар баталсан цөмийн терроризмын үйл ажиллагаанаас сэргийлэх тухай конвенцийн ач холбогдлын тухай өгүүлж байна.
Орчуулсан Г.Нарангарав