Юань одоохондоо дэлхийн нөөцийн валютын хувьд долларыг шахаагүй ч, сонин хэвлэлийн гол сэдвийн нэг байна. Телевизийн бизнесийн мэдээний хөтөлбөр, эдийн засгийн чухал форумд юанийн ирээдүйг хэлэлцэж байна. БНХАУ болон АНУ-ын удирдагчдын сүүлийн үеийн уулзалт тухайлбал Ху Зиньтао, Барак Обама нар даваа гаригт уулзахад энэ хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдэв байлаа. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов сэдвийг үргэлжлүүлж байна. Хятад улс үндэсний валютын ханшийн механизмыг үргэлжлүүлэн шинэчилж байна. Гэхдээ энэ асуудлаар гадны дарамт шахалтанд орох бодолгүй байна. Ху Зиньтао болон Барак Обама нарын уулзалтын нэг үр дүн ийм байв. Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтын өмнө болсон энэ уулзалт ямар нэг шуугиан дэгдээсэнгүй. Гадны дарамт шахалтаар юанийг шинэчлэхгүй хэмээн Бээжин сүүлийн жилүүдэд тууштай мэдэгдэж байна. АНУ хоёр талын уулзалт бүрт валютын асуудлыг сөхсөөр байна. Америкийн засаг захиргааны юанийг бэхжүүлэхийг шаардаж байгаа гол шалтгаан нь Хятадын худалдааны баланс их ашигтай байгаа явдал юм. Доллартай харьцах юанийн ханшийг Хятад улс зохиомлоор 40 хувь дутуу үнэлж байна хэмээн АНУ-ын засаг захиргаа үзэж байна. Үүний улмаас хятадын үйлдвэрлэгчид үндэслэлгүй давуу талтай болж, АНУ-ын гадаад худалдааны баланст сөргөөр нөлөөлсөн гэж Вашингтон үзэж байна. Ху Зиньтао Барак Обаматай хамгийн сүүлд уулзахдаа, хятад-америкийн худалдаанд гарч байгаа бэрхшээлийг юаний ханштай холбохоос татгалзжээ. Юанийг бэхжүүлснээр хоёр талын худалдааны тэнцвэргүй байдал, АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн талаарх ээдрээтэй асуудлыг шийдэж чадахгүй гэж БНХАУ-ын дарга тэмдэглэсэн юм. Үүний оронд тэрээр өөр шийдвэрийг санал болгов. Хэрэв АНУ худалдааны тэнцвэргүй байдалд үнэхээр зовниж байгаа бол америкийн дээд зэргийн технологийн барааг Хятадад экспортлоход тавьсан хязгаарлалтаа өөрчилж болох шүү дээ гэж тэр үзэж байна. Бээжин АНУ-д ямар нэг нэг талын буулт хийх бодолгүй байгааг Ху Зиньтао үүний зэрэгцээ ойлгууллаа. Хятадын нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэрэгцээгээр юаний ханшийн механизмыг өөрчилнө гэж БНХАУ-ын дарга тэмдэглэв. Орос улсад юаньтай холбоотой асуудлыг хэрхэн үзэж байна вэ? Энэ сэдвийг олон улсын хэмжээнд хэлэлцэх боломжтой юу? Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадийн Дворкович саяхны хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухайд ийнхүү хариулсан юм. Тэрээр ерөнхийлөгчийн тамын газар эдийн засаг, мөн “их хорийн” орнуудтай холбоо тогтоох асуудлыг хариуцдаг байна. Юаний тухайд ямар ч тохиолдолд энэ нь БНХАУ-ын бие даасан бодлогын нэг хэсэг гэж бид үзэж байна. Энэ сэдвээр олон улсын хэмжээнд ямар нэг шийдвэр гаргах аргагүй. Гэхдээ энэ асуудлыг хэлэлцэх механизм байна. Нэгдүгээрт ОУВС бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг хэлэлцэх эрхтэй. ОУВС-ийн янз бүрийн орны төлөөлөгч, сангийн сайд нар энэ асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэх боломжтой. Хятадын засаг захиргаа энэ байгууллагын зөвлөмжийг харгалзах эсэхээ шийдэх эрхтэй гэж Аркадий Дворкович тэмдэглэв. “Хорийн” удирдагчид тохиролцсон хоёр дахь хэлбэр байгааг ерөнхийлөгчийн туслах санууллаа. Бие даасан орны макро эдийн засгийн бодлогыг харилцан үнэлэх хэлбэр юм. Хорийн бүх орон таамаг, төлөвлөгөөгөө ОУВС-нд танилцуулсан билээ. Одоо ОУВС эдгээр төлөвлөгөө тэнцвэртэй эсэхийг үнэлж байна. Дараа нь энэ сэдвийг ОУВС-ийн сайд нарын уулзалт, мөн 4-р сард болох Дэлхийн банкны уулзалт, дараа нь Торонто хотод болох “хорийн” удирдагчдийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ.  Бид дээрх хэлэлцүүлэгт идвэхтэй оролцох ч, Хятадад дарамт үзүүлэх бодолгүй байна. Энэ тухайн улсын асуудал болохыг давтан хэлэе. Орос улсын валютын бодлогыг тодорхойлоход дарамт шахалт үзүүлэхийг бид тэвчихгүй гэж Аркадий Дворкович мэдэгдэв.  Хятад улс инфляцаа барихын тулд 6-р сарын 30-нд юанийн ханшийг өсгөж магадгүй хэмээн Блумберг агентлагын судалгаанд оролцсон эдийн засагч, шинжээчид тэмдэглэв. Гэхдээ Бээжин экспортын салбарын хөгжилд аюултай тул үндэсний валютын үнийг нэг удаа огцом өсгөхөөс зайлсхийнэ. “Хятад улс гадны дарамт шахалтаар юанийн ханшийг нэг удаа өсгөхгүй” гэж Хятадын барилгын банкны алах шинжээч Жао Цинмин итгэлтэй байна. Хятадын эдийн засаг маш сайн хурдтай сэрэх тул хоёр эсвэл гуравдугаар улиралд юанийн доллартай хатуу уяатай байдал өөрчлөгдөнө гэж тэрээр үзэж байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.
Орчуулсан Г.Нарангарав