БРИК /Барзил, Орос, Энэтхэг, Хятад/ гишүүн орнууд үндэсний валютаар худалдаа хийх тухай хэлэлцээр байгуулах зэрэг санхүүгийн чиглэлээр хамтран ажиллах нь дөрвөн улс цөмийн эрчим хүч, нисэх онгоц бүтээх, сансрыг эзэмших болон бусад салбарт хамтран ажиллахад тус болно. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Бразильд 4-р сарын 15-16-нд зохион явуулах дээд хэмжээнийн уулзалтыг тохиолдуулан “БРИК-ийн орнууд: ерөнхий зорилт-ерөнхий үйлдэл” нийтлэлд ийм байр суурь илэрхийллээ. Үүнийг дөрвөн орны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлжээ. БРИК-ийн дээд хэмжээний уулзалт зохиогдох болоод удаагүй ч, энэ форум анхнаасаа дэлхийн хэмжээнд нэр хүндтэй байна. Үүнд гайхах зүйлгүй. Энэ байгууллагын гишүүн орнууд дэлхийн нийт нутаг дэвсгэрийн 26 хувийг эзэлдэг. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж байгаа БРИК-ийн хувь нэмэр сүүлийн жилүүдэд 50 хувиас давжээ. Энэ бүлэгт Орос улс чухал байр суурь эзэлдэг. Манай улс дэлхийн хямарлын үр дагаврыг даван туулж, цогц шинэчлэлийн замаар нэгэн зэрэг хөдөлж байна гэж Д.Медведев тэмдэглэж байна. Сансрын орон зайг эзэмших, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, анагаах ухааны шинэ технологи боловсруулах зэрэгт улам их хөрөнгө зарцуулж байна. Ашигт малтгмалыг боловсруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Орос улсын энэ амжилт БРИК-ийн түншүүдэд эрэлттэй байна гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Орос улс юуны түрүүнд эвслийн бусад орны хөгжлийн хандлагыг сонирхон ажиглаж байна. Дөрвөн улс харьцуулсан өрсөлдөөний давуу талаа уялдуулснаар олон салбарт харилцан ашигтай нөхцөл бүрдүүлж, хамтран ажиллахад ер бусын түлхэц болж байна. Ихэнхийг  амьдралд хэдийн ашиглаж байна. БРИК-ийн орнуудын сонирхож байгаа үндэсний валютаар харилцан худалдаа хийх  хэлэлцээр байгуулах боломж нь тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааг чанартай шинэ түвшинд гаргана гэж Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн  шинжээч Андрей Володин үзэж байна. Үндэсний валютаар худалдаа хийх асуудал нь зөв, ирээдүйтэй гэж би үзэж байна. Ингэснээр БРИК дэлхийн аж ахуйн үндсэн төвүүдээс зарим талаар биеэ дааж, ирээдүйд дэлхийн эдийн засагт гарч болох тэр цочролоос Бразил, Орос, Энэтхэг, Хятад хэт том дөрвөн гүрнийг хамгаалж болох юм. Дөрвөн улс үндэсний валютаар худалдаа эрхэлэхэд хэд хэдэн нөхцлөөс хамгийн гол нь бүх оролцогч үүнийг их сонирхож байх явдал юм. БРИК-ийн орнууд харилцан хамтран ажиллах сонирхолтой байгаа баримтыг дурдая. Тухайлбал БРИК-ийн орнуудын хүнсний аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх мэдээллийн ерөнхий бааз байгуулах, хөдөө аж ахуйн технологи солилцохоор шийдсэн юм. Валют, фонд, түүхий эдийн биржид хууль бус болзошгүй үйлдлийн талаар мэдээлэл солилцхоор болсон. Үүнээс гадна дөрвөн улс НҮБ-д идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал эдгээр улс сансарт дурын зэвсэг байрлуулахаас сэргийлэх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг боловсруулсан нь үүний тод жишээ юм. Бразил, Орос, Энэтхэг, Хятад улс хамтран ажиллах асар их ирээдүйтэй гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Тэд замынхаа эхэнд байгаа ч, БРИК-ийн яриа хэлэлцээний найдвартай тулгуур болох түншийн харилцан ашигтай шалгарсан харилцаанаас үүдэн бүх нийтийн сайн сайхны төлөө энэ ирээдүйтэй байгууллагын амжилтанд итгэж байна.
Орчуулсан Г.Нарангарав