Москва хотноо “Оросын шагнал” утга зохиолын тав дахь уралдаанд түрүүлсэн хүмүүсийг зарлалаа. Энэ гадаадад оршин суугаа, зохиол бүтээлээ орос хэлээр туурвидаг яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолчдод олгодог цорын ганц шагнал юм. “Томоохон үргэлжилсэн үгийн зохиол” төрөлд Армений зохиолч Мариам Петросяны “…. Байшин” роман шалгарчээ. Энэ зохиолд хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насныхны дотуур байрны амьдралын тухай өгүүлдэг юм. Одоохондоо энэ зохиолчийн цорын ганц роман аж. Шүүгчид “яруу найраг” төрөлд АНУ-ын зохиолч “Жинхэнэ алдар” номыг шалгаруулжээ. Киргизд оршин суугаа Алишер Ниязовын “Фархад болон Ширин” өгүүллэгийн эмхэтгэл 2009 оны “богино үргэлжилсэн үгийн зохиолын” шилдэг зохиолоор шалгарсан байна. Дэлхийн соёлын ер бусын өв орос хэлийг хөгжүүлж, хадгалах зорилгоор 2005 онд “Оросын шагналыг” гардуулах болжээ.