Киргизийн засгийн эрхэнд гарсан түр засгийн газар ерөнхийлөгч Курманбек Бакиевийн халдашгүй эрхийг хасах тогтоол баталлаа. Засгийн газрын шинэ дэд сайд Азимбек Бекназаров энэ тухай мэдэгдэв. Үүнээс гадна шинэ засаг захиргаа Бакиевийг мягмар гаригт Бишкект ирэх, эсвэл түүнийг баривчлах тулгах бичиг өгчээ. Түр засгийн газар Үндсэн хуулийн шүүх ажиллагааг түр зогсоосон байна. Шүүх Бакиевын гэр бүлийн ашиг сонирхолыг хамгаалж улс орны үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж Азимбек Бекназаров тэмдэглэв. Бишкект 4-р сарын 7-нд сөрөг хүчний дэмжигчид, хууль сахиулах ажилтнуудын хооронд цус урсгасан мөргөлдөөн гарсны дараа тус бүгд найрамдах улсын төрийн тэргүүн нийслэл Киргизээс явж, төрөлх Тейит тосгонд очжээ. Сүүлийн үеийн мэдээгээр эмх замбараагүй байдлын улмаас 83 хүн үрэгдэж, 1600 орчим хүн шархадсан байна. Түр засгийн газар жагсагчдын өөдөөс гал нээх тушаал өгсөн хэрэгт Улсын хамгаалалтын албыг тэргүүлж байсан ерөнхийлөгчийн төрсөн ах Жаныбек Бакиевийг буруутгаж байна. Ерөнхий сайд асан, батлан хамгаалах сайд асан, мөн ерөнхийлөгчийн хүү, ахыг нь баривчлах тушаал өгчээ.