Оросын ГЛОНАСС /Дэлхийг хамарсан нивигацийн хиймэл дагуулын систем/ сансрын бүлэг энэ оны эцэс гэхэд дэлхийн бүх орон зайг хамарна гэж Орос улсын засгийн газрын дэд сайд “Россия -24” телевизийн сувгаар мэдэгдэв. Одоогоор ГЛОНАСС системийн сансрын 23 аппарат тойрог замд байна. Оны эцэст өөр 7 навигацийн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. ГЛОНАСС авсааран навигатор төхөөргөөр дурын объект тэр дундаа хүний хөдөлгөөний хурд, байршлыг нэг метрийн нарийвчлалтай тодорхойлох зориулалттай юм. Оросын шинэ систем нь америкийн Жи-Пи-Эс системтэй ижилхэн ажээ.