Эх орны дайны гол бэлэг тэмдэг домогт Т-34 танк энэ жил 70 жил болж байна. Улсын Батлан хамгаалах хороо А-34 /Т-34/ танкийг 184-р үйлдвэрт бөөнөөр үйлдвэрлэх тухай протоколд 1940 оны 3-р сарын 31-нд гарын үсэг зурсан юм. 1940 оны ерөнхий төлөвлөгөөгөөр 200 техник үйлдвэрлэх учиртай байв. Харин 1942 оноос Сталинградын тракторын үйлдвэр, Харьковын уурын техникийн үйлдвэр жилд 2000 нэгж Т-34 танк үйлдвэрлэх төлөвлөгөөнд бүрэн шилжих ёстой байлаа. Дайны жилүүдэд бараг 34 мянган ган машин үйлдвэрлэжээ. 1941 оны 6-р сарын 22-нд цэргийнхэн 1066 нэгж Т-34 танк илгээсан байна. Байлдааны таамаглаж болох нөхцөл байдлаас үүдэн энэ загварын танкийг турших явцад нэлээд өөрчилсөн байна. Байлдааны иж бүрдэлийг нэмж, хуягийг зузаалж, гинжний системийг сайжруулжээ. Дайны үед эд анги, материал хүрэлцэхгүй зэргээс танкны бүтээцийг нэлээд хялбарчлах шаардлагатай байлаа. Бүтээцийг хэд хэдэн хувилбараар өөрчилсний дараа 1944 онд 85 мм калибртай С-53 шинэ их буугаар зэвсэглэсэн Т-34-85 танкийг бөөнөөр үйлдвэрлэжээ. Танкны хуягийг зузаалж, 4-5 хүний багтаамжтай болгосон нь багийн гишүүд болон командлагчдад илүү тухтай байв. 1940-1941 оны эхэнд үйлдвэрлэж байсан Т-34 танк 1938-1939 оны /Л-11/ загварын 76 мм калибартай их буугаар үндсэндээ зэвсэглэж байв. Зэвсгийн гол төмрийн урт 305 калибр/2324 мм, хуяг нэвтлэх сумын анхны хурд 612м/с. 1941 оны 2-3-р сард их бууг 1940 оны /Ф-34/ загварын 76 мм их буугаар сольжээ. Энэ зэвсгийг гол төмрийн урт 41,5 калибр/3162 мм, харин хуяг нэвтлэх сумны анхны хурд 662 м/с байна. Байлдааны нөхцөлд зэвсгийн буудах хурд минутад 1-2 удаа буудах чадалтай байлаа. Германы хошууч-генерал Б.Мюллер-Гиллебрандын хэлснээр Т-34 танк бий болж, Дорно фронтод германы цэргийнхэн танкнаас эмээх болжээ. Т-34 танк дэлхийн 10 гаруй орны зэвсэглэлд байсан юм. Харин 21-р зуунд “гучин дөрөв” түүхийн хөшөө болжээ. Хүсэн мөрөөдөж байсан Ялалтын баярын өдөртэй золгоход домогт Т-34 танкны тус их байсан.