Цөмийн эрчим хүч, нисэх онгоц угсрах, сансар, нанотехнологи зэрэг нь Орос, Бразил, Хятад, Энэтхэг улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой үндсэн чиглэл юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “БРИК-ийн орнууд: ерөнхий зорилт, ерөнхий үйлдэл” нийтлэлдээ ийм санаа хэлжээ. Бразильд 4-р сарын 15-16-нд болох БРИК-ийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнө өнөөдөр дөрвөн орны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үүнийг нийтэлжээ. Үүнээс гадна эдийн засгийн аюулгүй байдлын хамтарсан арга хэмжээ тухайлбал валют, фонд, түүхий эдийн биржид хууль бус болзошгүй үйл ажиллагааны талаарх мэдээллийг харилцан солилцох зэрэг эдийн засгийн аюулгүй байдлын хамтарсан арга хэмжээ авах нь чухал хэмээн Орос улсын ерөнхийлөгч үзэж байна. БРИК-ийн орнууд олон туйлт ертөнцийн эдийн засгийн тулгуурыг бэхжүүлж, олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд бодитой нөлөөлж байна гэж Д.Медведев хэллээ. Бразил БРИК-ийг даргалахдаа, юуны түрүүнд бизнесийн салбар, иргэний нийгмийг хамтын ажиллагаанд татан оруулж, үүнийг чанарын өндөр түвшинд гаргасныг Орос улсын төрийн тэргүүн өндөр үнэллээ. Энэ өдрүүдэд Бразильд арилжааны банкуудын төлөөлөгч, “дөрвөл”-ийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн бага хурал, бизнес форумын уулзалт болж байна.