Олон нийтийн эсэргүүцлийн давалгаанд Киргизийн засгийн эрхэнд гарсан түр засгийн газар ерөнхийлөгч Курманбек Бакиевийн халдашгүй эрхийг хасах тухай тогтоол баталсан гэж засгийн газрын дэд сайд Азимбек Бекназаров мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Ерөнхийлөгч Бакиевийн халдашгүй байдал өнөөдрөөс үгүй болж байгааг үндэслэн түүнийг баривчлах тушаал өгнө гэж Бекназаров хэллээ. Улс орны өмнөд хэсэгт дэмжигчдийнхээ цуглаанд оролцож байгаа Бакиевт шинэ захиргаа тулгах бичиг өгчээ. Тухайлбал тэр нэг бол Бишкект ирэх эсвэл түүнийг баривчлах юм.