Минут номхон зогсож, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв. Польшийн хил орчмын хотын католик шашны сүмд польш, орос, украин хэлээр мөргөл үйлдэж байна. Орган хөгжмийн аялгуунд ламтан нисэх онгоцны осолд амь үрэгдсэн бүх хүний нэрийг дурдав. Смоленск орчимд болсон эмгэнэлт үйл явдалд Польш улс, дэлхий даяар харамсан гашуудаж байна. Хаа сайгүй үндэсний далбааг бөхийлгөж, гашуудлын тууз уяжээ. Албан байр төдийгүй энгийн иргэд гэрийнхээ цонхоор далбаагаа бөхийлгөн уй гашуугаа илэрхийлж байна.
(video)