Улаан нүдэн гариг руу хийх жолоодлогот нислэг олон улсын төсөл байх ёстой гэж НАСА-гийн Орос улс дахь төлөөлөгч Патрик Баззард мэдэгдлээ. ОУСС-ийн туршлагаас харахад, янз бүрийн хүнд асуудлуудыг шийдвэрлэхэд хоршоолол илуу тохиромжтой байгаагаа харуулсан гэж тэр тайлбарлалаа. 1961 оны 4-р сарын 12-нд зөвлөлтийн сансарын нисгэгч Юрий Гагарины хийсэн нислэг, дэлхийн сансарын нислэгийн түүхэнд онцгой байр эзэлдэг гэж Баззард хэллээ. Тэрээр 49 жилийн өмнө дэлхийд анх удаа Дэлхийг тойрох нислэг үйлдсэн билээ.