АНУ-ын иргэн, өргөж авсан ээж нь Орос улс руу буцааж явуулсан 7 настай хүү, америкийн иргэн биш. Орос улсын ерөнхийлөгчийн дэргэдэх, хүүхдийн эрхийг хамгаалах тусгай төлөөлөгч Павел Астахов энэ тухай мэдэгдлээ. Асрамжийн газраас 2 хүүхэд авч өсгөсөн туршлагатай гэр бүлийнхэн түүнийг үрчлэх болсон байна. Тэр тусмаа тэр хоёр дипломатууд бөгөөд англиар ярьдаг байна. Энэ нь хүүгийн хувьд маш чухал юм. Өнгөрсөн 7 хоногт АНУ-аас москвад Артем Савельев гэдэг хүү нисэж ирсэн юм. Үрчилж авсан эх нь, хүүгээс татгалзаж байна гэсэн бичигтэйгээр буцаажээ. Энэ явдалд оросын нийгэм эгдүүцэн дургүйцсэн юм. Оросын өнчин хүүхдүүдийг АНУ-ын иргэдэд үрчлүүлэх ажлыг Москва түр зогсоолоо.