Онгоцны сүйрэлд амь үрэгдсэн хүмүүсийн цогцсонд хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ Москвад дууслаа. Одоо төрөл төрөгсөд нь таних ажиллага явагдаж байна. Урьдчилсан дүнгээр энэ ажиллагаа 2-3 өдөр үргэлжилнэ. Онгоцны сүйрэлд өртөж амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөдөд үзүүлж байгаа тусламжид талархаж байна гэж Польш улсын ГХЯ-ны сайд Радослав Сикорский мэдэгдлээ. Тэрээр өчигдөр орой Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой утсаар ярьсан байна.