Оросын мэргэжилтнүүдийн барьж байгаа Иран улсын Бушерийн АЦС-д туршилтын сүүлчийн шатны сорилт эхэллээ. Энэ станцийн дарга Хосейн Дерахшанда ням гаригт мэдээллийн ИРНА агентлагт энэ тухай мэдээлсэн байна. Түүний хэлснээр энергоблокын халуун туршилт бүтэн сар үргэлжлэх бөгөөд энэ нь бүх системүүд хэвийн ажиллаж байгааг батлаж өгөх ёстой. Хэрвээ туршилт амжилттай болбол реакторыг цөмийн түлшээр дүүргэж эхлэнэ. Оросын «Атомстройэкспорт» компанын мэргэжилтнүүдийн барьсан Бушерийн АЦС-ийн 1-р блок энэ оны зун ажиллаж эхлэнэ.