Нийслэлийн метронд болсон дэлбэрэлтэнд өртсөн 67 хүн москвагийн эмнэлэгүүдэд эмчлүүлж байна. Энэ тодорхой тоо баримтыг ОХУ-ын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамнаас мэдээлсэн байна. Шархадсан нэг хүн маш хүнд, гурван хүн хүндэвтэр, дунд зэргийн байдалтай байна. Бусад шархдагсадын биеийн байдал гайгүй байна. 3-р сарын 29-нд метроны «Парк культуры», «Лубянка» өртөөнүүдэд дэлбэрэлт болж 40 хүн амь үрэгдэж, 90 хүн шархадсан билээ.