Сөрөг хүчин засгийн эрхэнд гарснаас хойш тус улсын өмнөд нутагт байгаа Киргиз улсын ерөнхийлөгч Курманбек Бакиев, өнөөдөр Жалал-Абад мужийн, Тейит хотод цуглаан зохион байгуулна. Тэрээр энэ хотод төрсөн билээ. Энэ тухай «Кабар» үндэсний мэдээлэлийн агентлаг мэдээллээ. 4-р сарын 6-7-нд болсон олон нийтийн цуглааны явцад сөрөг хүчин засгийн эрхэнд гарсан билээ. Энэ жагсаал цуглааны явцад 80 хүн амь насаа алдаж, 1500 гаруй хүн шархадсан юм. Сөрөг хүчин түр засгийн газар эмхлэн байгуулсан бөгөөд тус улсын хүчний болон санхүүгийн байгууллагууд тэдний талд орсон байна. Түр засгийн газар Бакиевыг ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхийг шаардаж, түүний болон гэр бүлийнх нь үйл ажиллагааг мөрдөн шалгах шаарлагатай гэж үзэж байна.