ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Хойд, Өмнөд Америкийн хоёр тивээр 5 хоног аялахаар мордлоо. Д. Медведев 4-р сарын 12-13-нд Вашингтонд, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зохион байгуулж байгаа цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Энэ форумын явцад Орос улсын ерөнхийлөгч, ЕХ-г даргалаж байгаа Испан улсын ерөнхий сайд Хосе Луис Родригес Саппатеротой уулзана. Тэрээр 4-р сарын 14-15-нд Буэнос-Айрест байна. Хоёр улсын түүхэнд анх удаа албан ёсны айлчлалаар Оросын ерөнхийлөгч, Аргентин улсад зочилно. Дараа нь Д.Медведев 4-р сарын 15-16-нд Бразиль улсад болох БРИК нэгдлийн бүрэн хэмжээний 2 дахь дээд хэмжээний уулзалтад бас оролцоно. Дөрвөн улсын төрийн тэргүүнүүд, даярчлалын удирдлагын институтын шинэчлэл ба санхүү эдийн засгийн хямралыг даван туулах зэрэг асуудлаар БРИК-ийн орнуудын харилцан хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар тохиролцох болно. Дээд хэмжээний уулзалт дээр Ираны цөмийн асуудал, Ойрхи Дорнодын зохицуулалт, Гаитийн байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.