Цөмийн аюулгүй байдлын олон улсын дээд хэмжээний уулзалт Вашингтонд өнөөдөр нээгдэж байна. Энэ уулзалтанд АНУ, ОУ-ыг оролцуулаад 47 улс, НҮБ, МАГАТЭ, ЕХ оролцож байна. Цемийн материалын аюулгүй байдал, хадаглалт хамгаалалтыг сайжруулахад дэлхийн хамтын нийгэмлэгт туслах, энэ материалыг гэмт үйлдэл болон террорын ажиллагаанд хэрэглэх хүмүүсийн гарт оруулахгүй байх арга хэмжээ авах талаар энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Ойрын дөрвөн жилд энэ асуудлыг шийдэхийн тулд хүчээ нэгтгэхийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама уриаллаа. Энэ хоёр өдрийн зөвлөлгөөн, АНУ-д 1945 онд Сан-Францискод НУБ-ийг үндэслэн байгуулах бага хуралаас хойшхи хамгийн том олон улсын форум болно.NL