Баасан гаригт Гавана хотод хүрэлцэн ирсэн «Крузенштерн» далбаат онгоцыг Куб улсад амьдардаг оросууд сонирхон үзлээ. РИА Новости агентлагын уламжилснаар тэд гэр бүлтэйгээ иржээ. Хөлөг онгоцны жолоо, аврагч завь, олсон шат, зангуу болон бусад тоног төхөөрөмжүүд хүүхдүүдийн сонирхолыг ихэд татсан байна. Томчууд нь багынхан, далайчидтай ярилцаж, Эрх чөлөөний арлын тухай сэтгэгдэлээ хуваалцаж байлаа. Агуу их, Эх орны дайны ялалтын 65 жилийн ойд зориулж онгоцон дээр байрлуулсан үзмэрууд гойд анхаарал татаж байлаа. Оросын домогт дарвуулт онгоц «Крузенштен», фашизмыг ялсан 65 жилийн ойд зориулж олон улсын атлант нэвтэлсэн экспедиц зохион байгуулж байгаа билээ. Гаванад, венесуэлийн Ла Гуайра боомтоос хүрэлцэн ирсэн билээ. Үүнээс өмнө оросын дарвуулт онгоц Бельг, Испании, Панам, Перу, Мексик улсуудын боомтод очсон билээ.