Орос улс, Украин улсад 5-6 тэрбум доллар зээлүүлэхэд бэлэн байна. Бямба гаригт Украины ерөнхий сайд Николай Азаровтой хэлэлцээр хийснийхээ дараа Орос улсын ерөнхий сайд В.Путин мэдэгдлээ. Энэ хөрөнгө Хмельницийн АЦС-ийн 3,4-р блокыг барихад чиглэгдэх ёстой. Талууд цөмийн эрчим хүч болон хийн хүрээний асуудлуудыг хэлэлцсэн байна.