Эмх замбраагүй байдлаас болж Киргизд 80 гаруй хүн амь үрэгдлээ гэж тус улсын эрүүл мэндийн яам мэдээллээ. Урьд шөнө 2 хүн эмнэлэгт нас баржээ. Хүнд шархадсан хэд хэдэн хүн эмнэлэгт хэвтэж байна. Ер нь 1500 хүн эмнэлэгийн тусламж авсан бөгөөд тэднээс 500 хүн эмнэлэгт хэвтжээ. 4-р сарын 6-нд болсон эмх замбраагүй байдлаас болж амь үрэгдсэн хүмүүсийг өчигдөр оршуулсан юм. Гашуудлын ажиллагаанд Бишкек болон ойр орчмын хотуудаас 20 гаруй мянган хүн цугласан бөгөөд түр засгийн газрын гишүүд байлцсан байна. Киргизийн Ардын түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева, Бишкекийн засгийн газрын ордны өмнө цугласан энхийн жагсаалд оролцогчдыг буудах тушаал өгсөн гэж түрүүчийн засгийн газрыг буруутгасан байна. Курманбек Бакиев, хүний амь нас хөнөөснийхөө төлөө шийтгэл хүлээх ёстой гэж тэр нэмж хэлжээ.