«Дискавери» шаттл хөлгийн сансарын нисэгчид Клейтон Андерсон, Рик Мастраккио нар өнөөдөр задгай сансарт төлөвлөгөө ёсоор 3 удаа гарахаас 2 дахаа гарна. Сансарын цогцолборыг хөргөдөг шингэн аммиакын савыг ОУСС-ийн гадаргуу дээр сольж байрлуулах нь энэ удаагийн задгай сансарт гарах ажлын гол зорилт гэж бямба гаригт НАСА мэдээлсэн билээ. «Сансарын монтажчид» хуучин савыг салгаж аваад оронд нь шинэ сав байрлуулна. Дараа нь хуучин савыг тусгай зориулалтын тэргэнцэр дээр байрлууж бэхлэнэ. Станцийн хөргөгч системийг хэвийн ажиллуулахын тулд бүх шлангуудыг холбох ёстой. Хуучин савыг ачсан тэргийг станцийн өөр хэсэгт аваачиж байрлуулаад 2 дахь өдөр хүртэл тэнд байлгана. Гурав дахь удаа задгай сансарт гарахдаа энэ савыг шаттлын ачааны хэсэгт байрлуулж Дэлхий руу авч явна. Бямба гаригт, 51 настай Андерсон, 50 настай Мастраккио нартай холбоо барихад, «нас өндөр ч гэлээ, задгай сансарт дахин гарч ажиллахад бэлэн байна» гэж тэд мэдэгдсэн байна.