Катыньд хэлмэгдэж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн өмнөхөн, Смоленскын ойролцоо болсон аймшигт, онгоцны сүйрэлд, Польшийн төрийн тэргүүн Лех Качиньский болон эрх баригч элитуудын төлөөлөгчид харамсалтайгаар амь үрэгдсэн явдал Орос, Польш улсуудын сайн хөршийн харилцааны хөгжилд нөлөөлөх ёсгүй! Оросын нэрт шинжээчид ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ Польш улсын үндсэн хуулийн дагуу 6-р сарын 20-ноос хойшгүй төрийн тэргүүний сонгууль явагдах ёстой. Хэн төрийн эрхэнд гарахаас болж Польш улсын гадаад бодлого, тэр дундаа ОХУ-тай харилцах хамтын ажиллагаа ихээхэн шалтгаалах болно. Хоёр улсын хоорондын олон зуун жилийн харилцааг өөгүй байсан гэж хэлж болохгүй. Ур бүтээлтэй түншлэл ч байсан, дайн дажин ч байсан. Орос, Польшийн нийгмийн ашиг сонирхолд нийцэх, түүхийн болон орчин үеийн асуудлуудыг шийдэх бодит алхамуудыг хадгалах хэрэгтэй. Түүхэн үнэнийг хайхдаа орос, польшууд бие биедээ мэдээлж, нэгдсэн нэг ойлголтыг олохыг оролдож байна. Урьдчилсан таамагаар, одоо ерөнхийлөгчийн үүрэг гуйцэтгэж байгаа Сеймийн дарга Бронислав Комаровский, Польшийн төрийн тэргүүн болж магадгүй. Комаровскийтэй өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч байхгүй, тийм учраас сонгуулийн кампант ажил маш богино болно гэж Оросын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Николай Бухарин үзэж байна: Комаровский сонгуулийн нэг дэх шатанд л ялна. Зургаан сард шинэ еранхийлагчийн нэр тодорно. Сүйрэлийн үеэр Польшийн Сеймийн олон депутатууд амь үрэгдсэн учраас ерөнхийлөгчийн сонгуультай хамт парламентийн сонгууль явуулж болох юм гэсэн таамаг байгаа. Тэгэхдээ одоо ямар нэг зүйлийг шууд хэлэхэд хэцүү байна. Харин орос, польшийн харьцааны хувьд сайжрана гэж үзэж байна. Зовлон хүмүүсийг ойртуулдаг гэдэг. Энэ зовлон юуны өмнө Орос, Польш улсуудын ерөнхий сайд нар В.Путин, Дональд Туска нарыг улам ойртууллаа. Польшийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Оросын ерөнхийлөгч Д.Медведев нарын хооронд аль хэдийнээ шууд холбоо тогтоогоод байна. 5-р сарын 9-нд ялалтын баярын үеэр Польш улсыг Комаровский төлөөлнө гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Олон шинжээчдийн үзэж байгаагаар Москва, Варшавын улс төрийн уур амьсгал улам сайжирч байгаа. Хоёр талын харилцааг хэвийн болгох ажилд Оросын Үнэн алдартны, Польшийн католик сумууд идэвхитэй оролцож байгаа нь үүний гэрч болж байна. Далаад жилийн өмнө Катыньд болсон үйл явдалтай холбоотой эвлэрэл, наминчлал тогтоохыг уриалсан хамтарсан уриаг эдгээр сүм хийдүүд удахгүй гаргах байх. Бронислав Комаровскийг мэддэг улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, Польшийн амь үрэгдсэн ерөнхийлөгчийг бодвол, түүнийг нилээд аядуу, зөөлөн бодлого баримталдаг гэж үзэж байна. Лех Качиньский оросын эсрэг үзлээр хүмүүжсэн, Орос улсад нилээн сэжиглэнгүй ханддаг байсныг бүгд мэдэж байгаа. Комаровский, Польш улсыг НАТО болон ЕХ-нд байр суурий нь бэхжүүлэх талыг баримтлагч боловч Орос улстай харилцааг хэвийн болгож сайжруулахын төлөө санаа тавьдаг нэгэн билээ. Онгоцны сүйрэл болохын өмнө тэрээр энэ процесс удаан «урт марш» болно гэж мэдэгдэж байсан нь үнэн юм. Энэ эмэгнэлт үйл явдал энэ процессийг хурдасгах нь мэдээжээ. Польшийн төрийн тэргүүний хувьд Брониславаас гадна өөр ч бодит өрсөлдөгчид бий гэж түүхийн ухааны доктор Лариса Лыкошина үзэж байна. Энд ГХЯ-ны сайд Радослав Сикорский, «Шудрага ёс, эрх зүй» намын дарга Лех Качиньскийн дүү Ярославын тухай ярьж байна. Комарский, Сикорский нар нь Орос улсад нэг их хайртай дуртай нь юу л бол… гэхдээ шууд эсэргүүцсэн үйл ажиллагаа харуулаагүй юм гэлээ. Мэдээж хэрэг польшууд, Орос улсад янз бүрээр ханддаг. Жишээ нь: зарим улс төрчид «Хойд урсгал» байгалын хийн хоолойг, Риббентроп-Молотовын гэрээтэй зүйрлүүж байна. Орос болон Барууны орнууд дахиад л Польшийг ашиглаж өөрсдийн асуудлаа шийдвэрлэж байна гэж үзэж байна. Одоогийн польшийн элитүүд гадаад улс төрийн асуудлыг сэтгэл хөдлөлөөр биш бодит байдлаар шийдэхийг оролдож байна. Энэ бодлого өөрийн орны үндэсэрхэг улс төрийн ашиг сонирхолыг дагаж мөрдөхөд чиглэгдсэн билээ. Орос улстай харилцааг хэвийн болгосон нөхцөлд энэ асуудлыг шийдэж болно. Энд зөвхөн хүмүүнлэгийн биш эдийн засгийн хамаарал байгаа. Польш улс, оросын эрчим хүч агуулагчаас шууд хамааралтай юм. Польш улс бүтээгдхүүнээ борлуулах том зах зээл бол Орос орон юм. Бизнесийн хувьд авч үзэх юм бол польшийн олон компан, оросын бизнесменүүдэд харъялагддаг. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Польшийн төрийн тэргүүнээр сонгогдох боломжтой хүн Бронислав Комаровский нарын ойртолт, эдийн засгийн интеграц, түүхийн санал зөрөлдөөнийг даван туулах зэрэг нь Орос, Польш улсуудын үр бүтээлтэй, чин сэтгэлийн, харилцан хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Хэрвээ байдал ийнхүү эргэвэл нийт Европд ач тустай билээ.