Санкт-Петербург хотын Петропавловын цайзны санаанаасаа зохиосон сансарын хөлгийн буудлаас өнөөдөр залуу зохион бүтээгчдийн пуужин хөөрөх болно. Нева мерний эрэг дээрх хотоос 1988 оноос иймэрхүү хөөргөлт хийж байна. Энэ хөөргөлтийн үеэр оросын анхны шингэн түлшт пуужин «ГИРД-Х», «Союз», «Восток» пуужин зөөгч зэргийн загварууд болон хүүхдийн үлгэрийн баатруудын сансарын хөлгүүдийн загваруудыг олж үзэж болно. Залуу зохион бүтээгчид маань бүтээлээ туурвихдаа мод, цааснаас гадна төмөр лааз болон пластик лонхуудыг ашиглажээ. Хөөргөгч тоног төхөөрөмжийг тэд багш нарын хамт бас өөрсдийн гараар хийсэн. Загварууд хэдэн арван сантиметрээс, хэдэн метр хүртэл хэмжээтэй гэж ИТАР-ТАСС мэдээллээ.