Камчаткад цасны нурангид дарагдаж амь үрэгдсэн 10 хүний цогцсийг аврагчид олсон байна. 18 хүн суулгасан МИ-8 нисдэг тэрэг бямба гаригийн үдээс хойш холбоо бариагүй байна. Уулын даваан дээр хэдэн тонн цасанд дарагдаж эвдэрсэн нисдэг тэргийг эрлийн явцад аврагчид олсон байна. Нисдэг тэргийг газардсаны дараа цасны нуранги дарсан бололтой. Дөрвөөс, арван метр зузаан цасан дор нисдэг тэрэгний багынхан болон хэд хэдэн сноубордчууд дарагдсан байна. Германы 6, Белгийн нэг, Оросын нэг нийт 8 хүн энэ аймшигт аюулаас зугтаж амжсан байна гэж РИА Новости агентлаг уламжиллаа.