Смоленскийн ойролцоо сүйрсэн онгоцонд амь үрэгдсэн Лех Качиньский болон түүний гэргий Марийн цогцсийг, түүний ихрийн өрөөсөн Польшийн ерөнхий сайд асан Ярослав Качиньский танилаа. Цогцсийг таних үед байлцсан, Польшийн Сеймийн депутат Макс Крачковский энэ тухай сэтгүүлчидэд мэдээллээ. Катынийн гашуудлын үйл ажиллагаанд оролцох польшийн төлөөлөгчдийн сууж явсан ТУ-154 онгоц бямба гаригийн өглөө Смоленск хотын ойролцоо буух үедээ сүйрсэн билээ. Онгоцонд сууж явсан Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий Марии болон нийт 97 хүн амь үрэгдсэн билээ. 4-р сарын 12-нд Орос орон даяар гашуудал зарлана. Польш улсад долоо хоногийн үндэсний гашуудал зарлаад байна.