«Наши» залуучуудын хөдөлгөөний 300 идэвхтэнүүд өнөөдөр Москва хот дахь польшийн элчин сайдын яамны байшингийн дэргэд, онгоцны сүйрэлд амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский болон бусад хүмүүсийг дурсгалыг хүндэтгэхээр цугларах болно гэж тус хөдөлгөөний хэвлэлийн алба мэдээллээ. «Наши» хөдөлгөөнийхөн, онгоцны сүйрлээс болж амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий болон 96 хүний дурсгалыг хүндэтгэж эмэгнэн гашуудах болно. Энэ аюулт сүйрлээс болж амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд төдийгүй нийт польшийн ард түмэнд гүн эмэгнэл илэрхийлж байна гэж мэдээлэлд өгүүлсэн байна. «Энэ хүнд хэцүү цаг үеийг туулахын тулд» Польшийн ард түмэн эр зоригтой байх хэрэгтэй гэж залуучууд үзэж байна. «ах дүү Польшийн ард түмний энэ хүнд гарз хохиролыг» хуваалцаж байгаа хэн бүхнийг энэ ажиллагаанд оролцохыг залуучууд уриалж байна.