Смоленск орчимд сүйрсэн Польшийн ерөнхийлөгчийн онгоцонд амь үрэгдсэн хүмүүсийн цогцсийг таних болон шинжлэн магадлах ажил Москвад эхэллээ. Амь үрэгдсэн хүмүүсийн цогцсийг урьд шөнө орос улсын ОБЯ-ны 2 нисдэг тэргээр оросын нийслэлд авчирсан юм. Бүх ажлыг шүүх эмнэлэгийн төв товчоон дээр гүйцэтгэж байна гэж оросын Эруул мэнд, нийгмийн хөгжлийн яамны сайд Татьяна Голикова мэдэгдлээ. Москва хотын засаг дарга Юрий Лужковын мэдэгдснээр, онгоцны сүйрэлд амь үрэгдсэн хүмүүсийн ихэнхийнх нь цогцсийг Москвад хүргэж иржээ. Эднээс 10 хүнийг таниад байна. Лех Качиньский болон түүний гэргий Марий нарын цогцсийг, түүний ихрийн өрөөсөн Польшийн ерөнхий сайд асан Ярослав Качиньский таньсан гэж урьд нь мэдээлсэн билээ.