Смоленск орчимд болсон онгоцны ослыг Орос, Польш улсуудад тохиолдсон эмэгнэлт явдал гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин нэрлэлээ. Энэ эмэгнэлт явдлаас болж Польш улсын ерөнхийлөгч Лех Качиньский болон 97 хүн амь үрэгдсэн билээ. Яг энэ цаг минутад та польшийн ард түмэнд хандаж юу хэлмээр байна вэ? гэсэн польшийн телевизийн асуултанд хариулахдаа Путин, «Энэ эмэгнэлт явдал бол юуны өмнө Польш улсын, польшийн ард түмний уй гашуу боловч бас бидний уй гашуу билээ. Бид та бүхний нэгэн адил эмэгнэн гашуудаж байна» гэж хэлжээ. Путин оросын засгийн газрын өмнөөс польшийн ард түмэнд эмэгнэл илэрхийллээ. «Москвад ирж байгаа, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд энэ хүнд үед бололцоотой бүх тусламжийг Улсын комисс үзүүлнэ гэж тэр хэллээ. «Бид та бүхэнтэйгээ хамт мөргөн залибарч байна» гэж оросын ерөнхий сайд мэдэгдлээ.