12-р Бандид Хамба лам Итигэловын тухай баримтат шинэ кино 2010 оны дуулиан болж магадгүй. Буриад улсад байгаа түүний дэлхийн бус бие цогцст мөргөхөөр олон мянган оросууд болон гадаадынхан ирсээр байна. Энэ шинэ кино, энэ оны хоёрдугаар хагаст дэлгэцнээ гарах ёстой. Энэ гэгээрсэн хүний туулсан амьдралы нь дурсан санацгаая гэж «Хамба лам Итигэловын хүрээлэнгийн» захирал яриагаа эхэллээ. Дашдорж Итигэлов 1852 онд Буриад улсад төржээ. Эцэг эхээсээ эрт өнчирсөн тэрээр 5 настайдаа хонь хариулж, Төвд улс очиж лам болохыг мөрөөдөж байлаа. Ирээдүйн лам болох 15 настай хүү тэр үед гүн ухааны сургалтаараа алдартай байсан Анины дацанд очиж, тэнд Буддын шашны номд 20 жил суралцжээ. Тэрээр лам болж дараа нь Янгажины дацангийн хамба болжээ. Тэрээр буддын олон сүм хийдийг үндэслэн байгуулсан бөгөөд гэгээрүүлэх болон маарамбын ажил хийж байлаа. Түүний тухай олон домог байдаг юм. 1911 онд Итигэлов, 12-р Бандид Хамба Ламаар өргөмжлөгджээ. 1917 онд Итигэлов өөрөө Бандид Хамба Ламын өргөмжлөлөөс татгалзаж, амьдралынхаа сүүлийн арван жилийг Янгажины дацанд өнгөрүүлжээ. 1927 онд тэрээр бурхан болсон хүнд уншдаг хойтохын ном уншиж амьсгал хураажээ. Тэнгэр халихын өмнө тэр шавь нартаа 30 жилийн дараа түүний цогцсыг гаргаж үзээрэй гэж захьжээ. Түүнийг амьдаараа бурхан болсон гэж үздэг юм гэлээ. Хэдэн жилийн турш эрдэмтэд, Итигэловын гоц үзэгдлийн нууцыг тайлах гэж оролдож байна. Түүний биенд хийсэн солонгорын шинжилгээ нь амьд хүний эд эсээс ялгаагүй байсан нь шинжээчдийн гайхширлыг төрүүлжээ. Тэр та бидэнтэй яг адилхан харин нүдээ л анисан байгаа. Шинжээчид дотоод эрхтэн нь бүрэн, бүтэн байна гэж үзсэн байна. Харин цус нь л шингэн биш цэлцгэр маягтай болсон байна. 80 жилийн өмнө нас барсан хүнд байх ёсгүй цус түүний биед байж байна. Тархи нугасны нэрт эмч Алексей Ажеев, 2002 оноос ламын биеийг судлаж байгаа бөгөөд өөрийн нарийн аргаар, тархины судас нь цохилж байгааг мэдэрсэн байна. Дэлхийд хаана ч байхгүй энэ гоц үзэгдэл эрдэмтэдийг амар тайван байлгахгүй байна гэж Янжма Васильева гуниглангүй хэллээ. Хамба лам Итигэловын тухай анхны 23 минутын хугацаатай киноны зурагыг хэдэн жилийн өмнө авсан юм. Энэ киног интернетэд үзэж болно. Буриадын гэгээрсэн ламыг сонирхсон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн учир бид шинэ кино хийхээр шийдсэн юм. «Эрх чөлөөнд хүрэх зам» гэдэг ажлын нэртэй энэ кинонд буриадын ард түмний хөгжилд болон оросын амьдралд Итигэлов хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэх болно. Киноны тогтолцоот үзлийг Орос улсын буддистуудын тэргүүн 14-р Бандид Хамба лам Аюшеев сайшаасан билээ. 12-р Бандид Хамба лам юуны тулд бидэнд эргэж ирсэн бэ? гэдгийг эргэцүүлэн бодоход энэ кино бага боловч хариу өгөх бол уу? Энэ гайхамшигтай гоц үзэгдлийн тухай нилээд үндэслэлтэй санал энэ кинонд гарах болно. Зураг авалтыг ОХУ-ын БН Буриад улс, Эрхүү болон Чит мужууд, Монгол, Энэтхэг, Балба улсуудад авах болно. Энэ кинонд, архивын арвин их баримт бичгүүд, судалгаа, шинжлэх ухааны материалууд, энэ жилүүдэд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлууд зэрэг тус хүрээлэнгийн 7 жил хийсэн нөр их ажлийг үзүүлэх болно. Ламын гэрээслэл ёсоор сүүлчийн удаа чулуун шарилыг 2002 онд нээснээс эхлээд цуглуулсан материалуудыг кинонд оруулна. 1955, 1973 онуудад ламын шарилыг нээж үзэхэд бие цогцс нь бүтнээрээ яг л амьд юм шиг байсан байна.Энэ кино намтарын он дараалсан бичиг бөгөөд дахин төрсөн хоёр хамба ламын гурван амьдралын тухай өгүүлэх болно. Киноны нэгдүгээр хэсэг нь, Орос оронд буддизмыг дэлгэрүүлэхэд Заяаев, Итигэлов хамба лам нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг харуулна. Хоёр дахь хэсэг нь Итигэловын түр буцах болсон түүхэн нөхцөл байдалын тухай үзүүлнэ. Гурав дахь нь 12-р Бандид Хамба ламын амьд юм шиг бие цогцс бидэнд хэрхэн морилож ирсэн болон Иволгины дацанд өнгөрүүлсэн Итигэловын амьдралын тухай өгүүлэх болно Хамгийн сүүлд түүний амьд мэт цогцсыг чулуун булшнаас гаргаснаас хойш, бадам лянхуа цэцэг мэт завилан суусан түүнийг Улаан-Уд хотоос холгүй орших Иволгины дацанд үзэж болно. Итигэлов хамба ламын гоц үзэгдлийн учрыг тайлах гэж эрдэмтэд одоог хүртэл тархиан гашилгасаар байна. Харин Оросын болон гадаадын мянга мянган буддын шашинтнууд түүнд мөргөхөөр хүрэлцэн ирсээр байна Эрхэм сонсогчдоо! Та бухэн агуу гайхамшигт «амилсан бурхан» Итигэлов хамба ламын тухай хийж байгаа киноны талаар сонслоо.