Орос улсад СДЗ-ийн хэлэлцээг батлах ажил эхэлсэн гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Шинэ баримт бичигтэй холбоотой депутат, сенатчдын бүх асуултанд хариулахад бэлэн гэж тэрээр “Вести” телевизийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Сергей Лавровын хэлснээр тэрээр хэлэлцээрийн шаардлага, улс орны аюулгүй байдлыг хангахад түүний онцгой ач холбогдлыг итгэлтэй үндэслэнэ гэж мэдэгдэв. АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн төлөвлөгөөгөө өргөжүүлэхээр шийдэж, энэ нь Орос улсын стратегийн ашиг сонирхолд заналхийлж байна хэмээн үзвэл Орос улс хэлэлцээрээс гарч болохыг Гадаад хэргийн сайд дахин санууллаа. Москвагийн хувьд америкийн пуужингийн системийн газар зүй бус харин түүнээс ямар түвшинд аюул занал нүүрлэж байгаа нь чухал юм.