Киргизд саяхан болсон эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн жагсаалтад 79 хүний нэрс байна. Бямба гаригийн шөнө 3 хүн нас баржээ. Тус улсад хоёр дахь өдөр үндэсний хэмжээнд гашуудал зарлаад байна. Тус бүгд найрамдах улсын түр засгийн газар үймээн дэгдээсэн хүмүүсийн талаар баримт цуглуулахад олон улсын комисс урих бодолтой байна. Хүний амь үрэгдсэн хариуцлагыг сөрөг хүчин тус улсын өмнөх удирдлагад тохож байна. Ерөнхийлөгч Курманбек Бакиевын дээгүүр албан тушаал хашиж байсан хоёр хүүг нь эрэн сурвалжилж байна. Тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Бакиев бүрэн эрхээ шилжүүлж, улс орноос явбал түүний хувийн аюулгүй байдлыг хангана хэмээн түр засгийн газрын гишүүд баталж байна. Киргизд 4-р сарын 8-ны шөнө төрийн эргэлт гарсан юм. Төр засаг сөрөг хүчний гарт шилжсэн байна. Роза Отумбаевын тэргүүлсэн “ардын итгэлийн” засгийн газар огцорсон ерөнхийлөгч, засгийн газрын үүргийг авчээ.