Орос улсын Прокурорын газар Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн явсан нисэх онгоц Смоленск орчимд сүйдсэн баримтын дагуу Орос улсын Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэлээ. Цаг агаарын таагүй нөхцөл, хүний хүчин зүйл, техникийн эвдэрэл зэрэг янз бүрийн хувилбарыг шалгаж байна гэж Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хороо уламжлав. Ерөнхий прокурор Юрий Чайка нисэх онгоцны ослын мөрдөн шалгалтыг өөрөө хянаж байна. Хэргийн газар оросын шилдэг мөрдөгч, криминалистикчид очсон байна. Ослын үеэр онгоцонд явсан 132 хүн амь үрэгдсэн байна.