Смоленск орчимд сүйдсэн Польшийн засгийн газрын ТУ-154 нисэх онгоцонд Польшийн дээд удирдлагууд явсан гэж Польшийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжлав. Онгоцонд 132 хүн байсан юм. Тэдний дунд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский явжээ. Тэрээр Польшийн албан ёсны төлөөлөгчдийн хамт дурсгалын арга хэмжээнд оролцохоор Катынь хүрэх нисэх онгоцонд явжээ. Онгоцонд явсан бүх хүн үрэгдсэн байна.