Оросын мэргэжилтнүүд Ангараг гаригт хүрэх нислэгийн хугацааг 20 дахин багсгаж, тэнд хүн илгээх цөмийн эрчим хүчний төхөөрөг боловсруулж байна. Роскосмос компанийн удирдагч Анатолий Перминов телевизийн “Россия” сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Үүнийг ямар хугацаанд бүтээх вэ? гэсэн асуултанд зохих ёсоор санхүүжүүлбэл үүнийг 2018-2020 онд бүтээнэ гэж тэр хэллээ. “Бусад гаригт сансрын нислэг үйлдэх” цөмийн хөдөлгүүрийн төхөөргийг Орос улсад бүтээх төлөвлөгөөг ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн оны 11-р сард парламентын хоёр танхимд танилцуулсан илгээлтдээ мэдэгдсэн гэж Интерфакс агентлаг санууллаа. Ийм төхөөргийг 2015 онд Кельдышийн нэрэмжит төвд бүтээнэ. Сансарт цөмийн эрчим хүчийг хэдийн ашиглажээ. 1970-1988 онд ЗХУ дулааны электрон цөмийн төхөөргөөс сансрын 32 аппарат хөөргөж, 1960-1980 онд цөмийн пуужингийн хөдөлгүүр бүтээж, туршсан юм.