0Смоленск мужийн цэргийн нисэх буудалд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн явсан нисэх онгоц сүйджээ. Нисэх буудлаас 1,5 км зайд нисэх онгоц буухдаа сүйдсэн гэж Оросын Онц байдлын яамнаас уламжлав. Ерөнхийлөгч Качиньский дарангуйллын дэглэмийн үед залхаан цээрлүүлэх үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд Орос улсад анх удаа босгосон олон улсын дурсгалын цогцолбор байрладаг Катынь хотод очихоор явж байжээ. ОХУ-ын Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу Смоленск орчимд нисэх онгоц сүйдсэн газар очихоор явжээ. Нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах В.Путины ахалсан хууль эрхийн комиссыг ОХУ-ын ерөнхийлөгч байгууллаа.