Эмэгтэйчүүд амьдралынхаа гурав орчим жилийг дэлгүүрт өнгөрөөдөг. “OnePoll.com” социологийн албаны судалгааны дүнг америкийн “Нью-Йорк дэйли”сонин баасан гаригт иш татан нийтэлжээ. Хоёр мянга гаруй эмэгтэй оролцсон санал асуулгын дүнгээс үзэхэд тэд амьдралынхаа туршид дэлгүүрээс бараа худалдан авахад дунджаар бараг 25 мянга 200 цаг зарцуулдаг байна. Үүний ихэнх цагийг эмэгтэйчүүд шинэ хувцас, гутал, гоёл чимэглэл шилж, сонгоход зарцуулдаг байна. Дээрх цагийн бараг дөрөвний нэгийг эмэгтэйчүүд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулдаг байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд жил бүр 300 гаруй удаа дэлгүүрт очиж, 400 цаг зарцуулахдаа хуурай хүнс авахад жилд 95 орчим цаг зарцуулдаг ажээ. Социологийн судалгааны дүнг нэлээд дундажилсан гэж социологичид тэмдэглэж байна. Зарим нэг нь дэлгүүрт ороод “шувтараад” гарах хүсэлтэй байдаг бол дэлгүүр хэсэх дуртай хэсэг нь амьдралынхаа ихэнх цагийг хувцас солих өрөөнд өнгөрөөхөд бэлэн байдаг гэжээ.