Орос улсаас хүүхэд өргөж авч байгаа америкийн иргэд халамжийн байгууллагын төлөөлөгчдийг байнга оруулах үүрэг хүлээх шаардлагатай гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Москва, Вашингтон хүүхэд өргөж авах талын хүлээх үүргийг чанд тогтоосон засгийг газар хоорондын хэлэлцээр байгуулах хэрэгтэй гэж Д.Медведев америкийн Эй-Би-Си телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. Төр засаг АНУ-д байгаа орос хүүхдүүдийн хувь заяаг хянах боломжтой байх ёстой. Үгүй бол оросоос хүүхэд үрчлэх америк эцэг эхчүүдийн хүсэлтээс татгалзахаас аргагүй гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Артем Савельев 7 настай хүү пүрэв гаригт АНУ-аас Москвад иржээ. Хүүг үрчилсэн гэр бүл түүнээс татгалзсан захидалтай ганцааранг нь нисэх онгоцонд суулгасан байна. Орос улсын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хороо хэргийг шалгаж байна.