Казахстаны парламент “Байконур” сансрын буудлыг хамтран үр ашигтай ашиглах тухай Орос улстай байгуулсан хэлэлцээрийг баталлаа. Баримт бичигт 2004 оны 1-р сард Астана хотод гарын үсэг зурсан юм. Орос улс үүнийг 2005 оны зун баталсан байна. Талууд сансрын буудалд “Байтерек” пуужин сансрын цогцолбор байгуулна. Хүрээлэн буй орчинд хортой “Протон” пуужингаас аажмаар татгалзаж, экологийн үүднээс илүү аюулгүй “Ангара” пуужин тээгч ашиглах юм. Пуужинг анх удаа 2014 онд хөөргөж магадгүй байна. Орос улс 1994 оноос “Байконур” сансрын буудлыг Казахстанаас түрээсэлж байна. Сүүлд тохиролцсоноор 2050 он хүртэл сансрын буудлыг түрээсэлнэ.