“Нэгдсэн Орос улс” намын удирдагч В.Путин оросын бүс нутгуудын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх үүрэг хүлээхэд бэлэн байна хэмээн мэдэгдэв. Намын ийм өргөн хүрээтэй зорилтыг шийдэхэд төр засаг зохион байгуулах, оюуны, улс төрийн шаардлагатай нөөцтэй гэж ерөнхий сайд Новосибирскт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Бүс нутаг бүрийн өрсөлдөөний давуу талыг илрүүлж, энэ боломжийг дээд зэргээр ашиглах хэрэгтэй гэж В.Путин үзэж байна. Энэ улс орны нэгдлийг хадгалах үндэс хэмээн ерөнхий сайд тэмдэглэв. Тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээг хөгжлийн үндэс болгохыг уриаллаа. В.Путин “Нэгдсэн Орос улстай” хүчээ нэгтгэхэд бэлэн улс төрийн бүх хүчнийг энэ ажилд оролцохыг уриалсан гэж манай сурвалжлагч дамжууллаа. Засгийн газрын тэргүүн одоо Сибирийн бүс нутгаар айлчилж байна.