Орос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яаманд пүрэв гаригт монголын 17 ахмад дайчныг “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн”медалиар шагналаа. “Бид мөр зэрэгцэн тулалдаж, хүнд сорилтыг даван туулж, дайн, энхийн цагт ч найрамдалаа бэхжүүлсээр байна. Монгол улсад энэ найрамдалт харилцааны дүнг мэдэрч байна” гэж Монгол улсаас ОХУ-д сууж байсан элчин сайд асан Л.Хангай ёслолын ажиллагааны үеэр мэдэгдэв. “Аугаа их Ялалтын баярын өдөр бидний нийтийн баяр. Монголын ард түмэн нийтийн ялалтад хөрөнгө мөнгө цуглуулж, мал, хүнс илгээж байсныг бид санаж байна” хэмээн Орос улсаас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленко мэдэгдэв. “Энэ тэмцэлд амь үрэгдсэн баатаруудын гэгээн дурсгалын өмнө бид тэргүүнээ бөхийлгөж байна” гэж дипломат нэмж хэлэв.