Венад болж буй Европ дахь Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Байнгын зөвлөлийн тусгай хуралд Москва, Кизляр, Киргизд болсон үймээний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалын минут номхон зогсож, хүндэтгэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хуралдааны үеэр үг хэлжээ. “Хүчирхийлэл дэгдэж, сүүлийн өдрүүдэд олон хүний амь сүйдсэнд цочирдон, ихээхэн зовниж байна” гэж тэрээр мэдэгдэв. Киргизд үндсэн хуульт дэг журмыг нэн даруй сэргээхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриаллаа. Тус бүгд найрамдах улсад болсон үйл явдал улс төр, эдийн засаг, нийгэм, мөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахад хангалттай анхаарал тавиагүй шалтгаанаас үүдэлтэй хямаралт нөхцөл байдлыг зохицуулах НҮБ болон Европ дахь Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хүчин чармайлтыг уялдуулж, нэгтгэх шаардлагатай болох тод жишээ гэж тэрээр үзэж байна. НҮБ, Европ дахь Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын тусгай төлөөлөгчдийг Киргизд илгээсэн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга баталлаа.