Оросын эдийн засагт “дэлхийн хамгийн хүчтэй үсрэлт гарна” гэж АНУ-ын “Бэнк оф Америка” томоохон банкны шинжээчид таамаглаж байна. Пүрэв гаригт тараасан илтгэлд Оросын ДНБ энэ жил 7 хувиар өсч байгаа тухай дурджээ. Энэ нь тус банкны урьд таамаглаж байснаас 2 хувиар илүү байна. Оросын эдийн засаг 2011 оны эхний улиралд хямарлын өмнөх оргил цэгт хүрнэ гэж шинжээчид үзэж байна. Түүхий эдийн эрэлт эрс нэмэгдэж, компаниуд барааны нөөцөө түлхүү сэргээх зэрэг нь үсрэлт гарахад хамгийн их нөлөөлнө гэж илтгэл боловсруулсан Дэвид  Хонер хэлж байна. Улирлын хэлбэлзлийг харгалзавал Оросын ДНБ эхний улиралд өмнөх гурван сарын үзүүлэлтээс 6,5 хувиар өсчээ. Инфляц жилд 6 хувь хүртэл буурна гэж Хонер мөн таамаглаж байна.