Монгол улсын нийслэлийн төвд орших Сүхбаатарын талбайд цуглаан хийж байгаа хөдөлгөөний удирдагчид пүрэв гаригт өлсгөлөн зарлав. “Амлалт нэхэх ард түмний холбоо”, “Тусгаар тогтнол эвсэл”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнийхөн цуглааныг зохин байгуулжээ. Цуглаанд оролцогчид өнөөгийн Улсын Их хурлыг тараахыг шаардсан байна. УИХ  өчигдөр буюу тэр өдөр  цуглаанд оролцогчдын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан хариу өгчээ. Үүний дараа хөдөлгөөний удирдагчид улс төрийн тэмцлийн шинэ хэлбэрт шилжиж байгаагаа зарлав.