Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын Прага хотноо гарын үсэг зурсан СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийг дэлхийн улс орнууд сайшаан хүлээн авч байна. Зэвсэг хураах дэлхийн хүчин чармайлтад энэ баримт бичиг чухал шавга болж байна гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле мэдэгдэв. Хэлэлцээрт "цөмийн зэвсгийг батлан хамгаалахад шаардлагатай хэмжээнд тогтоох" бодлогыг дэмжжээ хэмээн Франц улс үзэж байгаа тухай Гадаад хэргийн сайд Бернар Кушнер мэдэгдэв. Италийн Гадаад хэргийн сайд Франко Фраттини цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц цогцлуулах замд энэ хэлэлцээр чухал алхам боллоо хэмээн тэмдэглэв. Чехид энэ хэлэлцээр олон улсын аюулгүй байдлын систем байгуулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн бол Словени энэ хэлэлцээр болзошгүй хямарлыг энхийн замаар шийдэх найдвар төрүүлж байна гэв. Хэлэлцээрийг нэн даруй батална гэдэгт Токио найдаж байна гэж Японы ерөнхий сайд Юкио Хатояма мэдэгдэв. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен АНУ болон Орос улсын харилцаа сайжирч байгааг сайшааж, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн талаар хамтран ажиллах замыг энэ хэлэлцээр нээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Орчуулсан Г.Нарангарав